Thursday, December 26, 2013

Il & Je





Il : - Буугаад өгчихье, Намайг гэнэдүүлж байгаад гараад ирдэг энэ гэнэтийн зүйлсүүдээс айгаад байна. Тайван байхыг хүсэхгүй байна уу?, Буугаад л өгчихье, тэгвэл арай дээрдэнэ

Je : - Үгүй! болохгүй, болохгүй бас дахин болохгүй 


Il : -  Алив ээ, бүх юм дээрдэнэ, Татаж чангаагаад, зовоогоод байгаа асуудал, бэрхшээл бас хүмүүсээс сална. Тэдэнд зүгээр л бууж өгөөд эндээс явцгаая


Je : - Сэрж үз, Чи гутранги үзлээсээ болоод яг л азгүй амьтан шиг сонсогдож байна. Чи хүссэн газар луугаа яв би энд үлдээд бүгдийнх нь өгзөгийг нь өшиглөхдөө бэлдэнэ


Il : - Чи л өөрөө зүүднээсээ сэр. Сэтгэл санаагаа дээд зэргийн тайван байлгаж дуу чимээнээс холдмоор байна уу? Тиймээ, би маш сайн мэдэж байна чи үүнийг хүсэж байгаа гэхдээ эхлээд бууж өгөх л хэрэгтэй байна


Je : - Би амар тайван байхыг хүсэж байгаа ч үүний тулд өөрийнхөө хэн гэдгээ алдах ёстой юм бол өөр арга зам хайна


Il : -  Өөр зам байхгүй 


Je : - Заавал бууж өгөлгүй үлдэх арга зам байх ёстой


Il : - Сонсооч, зүгээр л энэ бүгдээс хол амьдарч болохгүй муу? Нэг урт амьсгаа аваад буугаад өгчихье. Тэгвэл дахиж айж амьдрахгүй шүү дээ

Je : - Би амар тайван амьдармаар байгаа ч үүнийг хийлгүй эндээ тэсж үлдэх өөр нэг зам байх ёстой

Il : - Амьдарлын гэрэлтэй талын хардаг, сайхан сэтгэлтэй, сайн хүн болохыг хүсээ юу? Чи үзэн яддаг хүмүүс рүүгээ инээж, ой гутмаар үг хэлж амьдарчихаад дараа нь тэрийгээ нууж бүх юм сайхан байсан юм шиг дурсах тийм л өөр нэг зам байгаа. Энэ л чиний бууж өгөлгүй амар тайван амьдрах зам. Новшын нялцгай биет!


Je: - Өөрөөсөө зугтааж үлдсэн амьдарлынхаа туршид өөрөөсөө нуугдаж амьдармааргүй байна Тийм болхоор бууж өгөхгүй!


Il: - Чиний үнэн төрх бол новшын ногоон нялцгай..


Je: - биет гэжүү?, Больж үз аймхай амьтан минь Би хангалттай хүчтэй, дутуу үнэлэх хэрэггүй шүү, Чи л ой гутааж байна чөтгөр аваасай!


Friday, January 25, 2013

# Belgium



Өдрийн талыг дугуйгаар явсанаас хөлний булчин өвдөж шатаар дээш гархад улам дордов. Хvйтэн салхи нүүр лvv үлээхэд сэрvvцэж бас толгой эргэн хэвийн ажилгаандаа орсон юм. Белгит ирээд тамхи угсруулчихдаг болсоноос толгой өвдөж, бөөлжис хүрэх нь ихэссэн ч гэлээ энэ нь байдаг л зvйл шиг санагдана. Шатаар дээш гараад амралтын газар цаашаа Белгийн тосгоныг харж болох жижиг саравчин доор пиво задалж хямд үнэтэйгээс нь болж худалдаж авсан навчин тамхи асаалаа. Улаан тамхиа бодвол гашуун хоолой хорсогодог ч дасаж болмоор гээд ч зузаан ороосоноос салаагаар барихад эвтэйхэн хог юм гээч. Паяаяа Тамхины утаа намайг тайвшируулахыг нь яанаа... Шөнийн Белги надад таатай сайхан санагдаж энэ газар үлдээд чимээгvйхэн амьдрахыг хvснэ. Белгийн тухай бодол сарниж өндрөөс үсрэж хөлөө хугалж байгаагаар төсөөлөн бодов энэ бодлоос нисэх тухай хуучины бодол санаанд орж цаашаа өөр бодлуудад шилжин эх захгүй, замбараагvй бодлууд болчихлоо.
* Салхи нүүр илбэх шиг болход үүнтэй давхцан хязгааргүй их эрх чөлөө, амар амгалангын мэдрэмж намайг бүрхсэн юм. Би чамд хайртай Белги орон минь !..

Saturday, May 26, 2012

Титаник 3D




Титаник ЗD үзэв. Аль 90 онд хийгдээд ашигаа олоод, шуугиан тариад, тив алгасаж уйлуулаад дуусчихсан байхад л дахиад гараад ирж. Урьд өмнө нь үзсэн болоод орхисон доо ч тэр үү 3D гэдэг нэр томьёо-нд хошгироод уухайн тас давхиад орчихлоо. Би үзье гэсэн санааг өөрөө гаргаагүй л дээ хүн санал болгосон юм. Цагаасаа хожимдож том толгой гаргасан биш Кино эхлээд 5 минут өнгөрж байхад сая нэг юм суудлаа эзлэв. Их танхимд бодож байсанаас минь илүү цөөн хүмүүс цугласан бололтой. Хэтэрхий нам гүм юм. 

Дэлгэц рүү анхаарвал Титаникыг уснаас олсон уйтгартай оршил удаж зовоосонгүй чөтгөр шулам руугаа тонилж гол үйл явдал эхэллээ. Леонардо хөзөр тоглож тасалбар хожоод ногоон гэрлээр Америк руу очих зам шулуудна. Нэг өдөр сурвалжит гаралтай бүсгүйг санамсаргүй олж харсанаар хөлдөж үхэх тавилангаа нээдэг. Магадгүй Леонардо дурлаагүй бол амьд үлдэх байсан ч юмуу. Гэхдээ энэ чухал биш, чухал зүйл гэвэл тэр бүсгүй хүний хайрыг амсаж чадсан юм. Бүрий болсон хойно Rose ус рүү үсэрж амиа хорлохоор тавцан дээр гарж ирдэг. Миний ойлгосоноор сүйт залууг нь сонгосон гэр бүлдээ хэтэрхий их туниж, тайван сууж чадаагүй байх. Rose хашлага даван зогсоод уртаар амьсгаа авах тэр мөчид Леонардогын хоолой анхааралыг нь сарниулна. Тэр үед хэлсэн нэг үг нь аягүй гоё утгачилвал “ Чи үсэрвэл би чамайг аврахаар үсрэх болно “. Яг үнэндээ Леонардо усанд тийм ч сайн сэлдэггүй байсан юм. 


Маргааш нь Rose тай илүү дотносож шүлэнгэтэн харах биш ярилцах мэдэлтэй болсон байлаа. Улмаар тэд жинхэн галзуу үдэшлэгт оролцон сархад ууж, сампиртлаа бүжиглэх болно. Тэднийг ингэж дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байхад Rose – н сүйт хархүү гэх жентелмэн эр язгууртан хүмүүсийн хүрээнд дарс шимин суух бөлгөө. Ингээд л “ Учиртай гурван толгой “ маань хөөцөлдөж гүйгээд драм үргэлжилсээр...


Гол өрнөлийг үл өгүүлэн сэтгэл гижигдэсэн хэсгээс нь дурдах юу Леонардо хулгайд сэжиглэгдэх болсоноор  хоромхон зуур түүнд өгсөн хайраа үл ойшоож өрөөг орхин гарна. Сүйт залуугын тодотголтой залуу хор хутгасан, Сэтгэлтэй хүн нь гэм буруугүй гэдгийг дорой бүсгүй яахан ойлгох билээ? Хайр, үзэн ядалтын хооронд үнэхээр нэг алхам байдаг ч байж магадгүй. Леонардо тэнхээ мэдэн хашгирах болов ч Rose сонсохыг ч хүссэнгүй. Энэ хооронд Титаник маань мөсөн уулаа мөргөчихөөд мөхлөө хүлээж байсан болхоор онгоцонд аюулын харанга чих дэлсэлээ. Леонардо гавлуулж хоцорсон бол бусад хүмүүс аврах завь руу гүйлдэнэ. Rose тавцан дээр гарсан хойно түүнийг гүтгэсэн болхыг олж мэдэн эргэж очих шийдвэр гаргалаа. Энэ нь хэрээс хэтэрсэн зориг байсан юм.


Онгоцон дахь усны түвшин нэмэгдэх тутам үзэгчидийн амьсгаа давхцаж, уйлах нэг нь уйлж, айх нь айж, секунд бүрийг харуусалтай хамт өнгөрөөж байв.Хамгийн сүүлд Леонардо үхэж Rose аврагдах мөчид гуниг гутрал хүн болгоныг нөмрөх авсан байх. 2 уулаа амьд үлдсэн бол ч... 


Ер нь энэ бодол хүн болгонд байсан байх. Гэхдээ ердөө кино дуусаж, гэрэл асах хүртэл шүү дээ. Магадгүй маргааш нь л энэ тухай мартагнах тийш болох байх. Би лав тэгсэн...

Saturday, April 21, 2012

Харри Поттер


" Амралт Чөлөөт цагт зориулан Харри Поттер цувралаас "
МҮОНТ телевиз ингэж Реклам цацаж байгаад маргааш нь кино гаргадаг байлаа.  Хамгийн гоё гардаг суваг юм чинь хүн бүр шимтэн үздэг байсан байх. Би тэр үед Харри Поттер мантай. Өглөөний 8 аас ердөө таван минут гаргадаг " Том Жерри " йг л осолтгүй  үзнэ. Савангын дуурь, бүрэн хэмжээний киноноос алгертай байсан юм. Эцэст нь миний төсөөлөлд Поттер ганц нүдний шил болон үлдсэн.

Ээжээрээ " Харри Поттер Philosopher's stone " авхуулав. Хавтас нь гоё санагдаж байсан л даа гэхдээ өрнөлд нь итгэл муутай байсан юм. Нэг их удаагүй уншиж дуусгаад аягүй гоё сэтгэгдэлтэй хоцорсон. Тэр үед Харри Поттер бүрэн орчуулагдаагүй зөвхөн эхний дэвтэр нь л худалдаанд гарж эхэлсэн юм билээ. Тэрийг нь ч мэдэхгүй зөндөө хайж гүйсэн.

2, 3 сар өнгөрөөд Харриг мартагнах тийшээ боллоо. Нөгөө нэг аягүй гоё сэтгэгдэл удаад ирэхээрээ унтарчих юм. Дэмий балай олон ном гүйлгэж уншаад миний тархи Харриг шидтэний сургууль юутай хээтэй нь хөөгөөд гаргачихсан. 



Сая нэг юм 7 цувралыг уншиж дуусгав. Тасархай ном. Зохиолын баатартай нь хамт амьсгалаж, хамт шаналах хэмжээний дуу авианаас сатааруулах чадалтай. J.K Rowling уран сэтгэмж ангайтал авсан. Хүний сэтгэл хөдлөл, нарийн мэдрэмжийг энгийн үгээр харуулсандаа ч тэр үү аль ч талаараа таалагдах болсон байх. Оюун ухааны аль хэсэг рүү түрж ороод салж өгдөггүй тийм нэг дурсамж гэж байдаг. " Харри Поттер " тийм байж чадсан.



Sunday, April 1, 2012

Эмэгтэй хүн инээх ёстой!




Торомгор алаг нүд, цагаан шүд, жимс шиг уруул нууцлаг гуниг агуулсан сэтгэлд хорогдмоор харц... Эрэгтэй хүнд гэхээсээ илүү эмэгтэй хүнд заяасан гоо үзэсгэлэн. Эмэгтэй хүн инээх нь илүү сайхан. 

Заза тоголсон юм 4 сарын нэгэн. Эмэгтэйчүүд нь гоё инээгээд эрчүүд нь ярвайгаад байна гэж юу байхав. Өнөөдөр инээдмийн баярын өдөр. Үзэшгүй муухайгаар үрчийтэл инээж болно гэсэн үг.
Хэн нэгэн хүнд хайраа илчиж хар авхуулахад хамгийн тохиромжтой өдөр. Чамайг алгадаад авсан байлаа ч " 4 сарын 1 " гэж хэлчихээд өөрийгөө ч хуурж болно. " Опозит - Инээгээрэй "







Чи инээх ёстой ! 
Эмэгтэй хүн инээх ёстой гэх хууль гаргъяа
Эмэгтэй минь инээх тал дээр битий гуйлгаарай
Инээхийг чинь сонсоод дуулгавартай
Болсон залуу тасалдуулахгүй байх даалгавартай
Зөвхөн чи инээ ! 
Уулын чинээ, урсгал голын чинээ
Монгол бүсгүйн чимээ
Энэрэл зөвхөн чимээгүй хов хоосноос эмээнэ
Чимээгүй хов хоосоныг үргээж чи минь инээ
Үхсэн сэтгэлийг амь оруул
Хямарлыг бүү хямруул, хямруул 







Saturday, March 31, 2012

Michel de Montaigne



" Шекспирийн зарим жүжиг Монтенийн ямар нэг эсээний шууд нөлөөн доор бичигдсэнийг ч нотлоод байв ".  Хэн нэгэн хүн Монтенийн тухай ярилцаж байхыг би санамсаргүй сонссон юм. Би Эссе сонирхоод байдаггүй ч хүмүүсийн яриа намайг Монтень унших асар их хүсэлтэй болгосон гэж болно. Магадгүй бусдын мэдэж байгааг мэдэх нь миний гол эрмэлзэл ч байж болох. Лав Толстой, Пушкин, Герцен нарын ганц бахдан үздэг хүн нь Франц их сэтгэгч Мишэль дө Монтень байж. "  Les Essais " - н эхний хоёр боть нь гэхэд лав тус бүр таван удаа хэвлэгдсэн гэхээр уншихгүй өнгөрж болохгүй мэт санагдаж билээ. За юутай ч Монтенийн зарим Эссе-гээс хүргэж байна.




Ямар ном унших вэ гэжүү ?.  Монтэнийг л унш
Тэгэхдээ огтхон ч яаралгүй, анхааралтай уншаарай
Хүн төрөлхтөний хамгийн аугаа сод ухаантан
мэргэдийн санаа бодлоор, тийм баялаг
оюуны ертөнцийг дотроо бий болгож амьдрах хэрэгтэй...
Үүний тулд Монтэнийг л уншихыг би зөвлөж байна.
Эхнээс нь дуустал унш. Уншиж дуусмагцаа дахиад эхэл.
  Ахиад эхнээс нь унш!
Гюстав ФЛОБЕР...



  



Уй гунигын тухайд


Би хувьдаа энэ мэдрэмжинд хавьгүй бага автдаг хүн. Хэдийгээр бүхий л ертөнц хэлэлцсэн юм шиг гуньж гашуудахад онцгой ач холбогдол өгдөг, түүнийг бүр ухаан мэргэнтэй холбоцгоодог ч, би түүнд дургүй, төдийлөн сүйдтэйд тооцдоггүй.Буян, өрөвч нинжин сэтгэл гэдэг тийм ч аятайхан чимэг биш. Энэ үгээр өөдгүй муу гэсэн утгыг илэрхийлснээрээ италичууд илүү оновчтой шийд гаргажээ. Энэ чинь ямагт хор хөнөөл тарьдаг, эрүүл саруул сэтгэлгээнээс гадуур,дорд өчүүхэн мэдрэмж шүү дээ.Ийм нэг яриа бий. Египетийн хаан Псамменит дайнд ялагдаж Персийн хаан Камбизийн эрхэнд ороод байхдаа, мөн л олзлогдсон охин нь боолын хувцас өмсчихсөн, ус авахаар хажуугаар нь өнгөрөхийг харжээ. Тэнд байсан нөхөд нь уйлалдан, чангаар эхэр татацгаасан ч, тэр ер бусын тайван байж, нэгч үг дуугаралгүй газар гөлөрч зогсов. Үүний дараа хүүг нь цаазлахаар авч явахад ч хаан биеэ барьсан чанд хатуу байдлаа алдсангүй. Харин хажуугаар нь туугдан өнгөрсөн олзныхон дундаас шадар албатуудаа олж үзүүт тархиа шаан, гүнээ эмгэнэж,орь дуу тавьсан гэдэг.Энэ явдлыг манай ихэс дээдсийн нэгэнд саяхан тохиолдсон явдалтай жишиж болох юм.

Триентад байхдаа тэрээр бүх ураг төрлийнх нь бахархал, түшиг тулгуур болсон том ахыгаа амь үрэгдсэн тухай сонсжээ. Төдий удалгүй мөн л найдлага тавьж явдаг өөр нэг ах нь өнгөрсөн байна. Дээр дээрээсээ нүүрлэсэн энэ хоёр цохилтыг тэр тун тэвчээртэй давж гарсан бөгөөд хэд хоногийн дараа шадар хүмүүсийнх нь нэг нас барахад, сэтгэлийн хат нь зөвхөн энэ л хүртэл л тэсч явсан юм шиг байж ядталаа халаглан цухалдаж, асар их уй гашууд автаж. Үнэн хэрэгтээ түүний дотоод сэтгэлийг бөглөж дүүргэчихээд байсан уй гашуу тэвчээрийн хүлээснээс алдран гадагш дэлбэрэн гарахад ахиад ердөө хэдхэн дусал л хангалттай байснаас тэр. Хүү охин хоёрынхоо золгүй хувь тавиланд сэтгэл ер өвдөөгүй атлаа албатуудынхаа зовлонг зүрхэндээ тийм ойр гүнзгий хүлээж авсаны нь учрыг асуусан Камбизд мань Псамменитын хэлсэн хариулт хэрэв байгаагүй сэн бол, өмнө ярьсан түүхийг ч мөн ийнхүү тайлбарлаж болох л байлаа. Псамменит:”Сүүлийн энэ харуусал бол нулимс болон илрэхүйц байснаас л тэр. Урьдын хоёр цохилтоос учирсан уй гашууг яаж ч илэрхийлэх аргагүй юм.”гэж хэлсэн гэдэг.Ямар ч гэм буруугүй атлаа хараал идсэн хувь заяанд ороогдсон Ифигенияг хараад эмгэнэн халагласан олон түмнийг дүрсэлсэн эртний зураачийн аргын талаар энд дурдвал тун ч зохилдох вий. Хүмүүс дор бүрнээ хэрхэн өрөвдөж зовнин буйг зураач өөрийн ур чадлын ид хаваар нэг бүрчлэн харуулсан атал харин бүсгүйн эцгийг нүүрээ дарснаар зуржээ. Тийм их цөхрөлийг дүрслэн үзүүлэх боломжгүй юм гэсэн санаа.Эхлээд долоон хүүгээ , дараа нь мөн тэдний тооны охидоо алдсан золгүй эх Ниобея энэ их гарзыг тэвчилгүй,эцэстээ хад болон хувирсан тухай найрагчдын санаа ч эндээс урган гарч байна.

Хэтийдсэн уй зовлон нүүрлэхийн цагт биднийг нөмрөн авдаг тэр л хар бараан, дүлий бөглүү багтралыг үзүүлэх гэж тэд ийм дүрийг бүтээжээ.Үнэхээрч хэмжээлшгүй их уй гашуу бидний сэтгэлийг бүрнээ харанхуйлан боомилдог. Бэрх хэцүү мэдээг анхлан сонссоны дараа яг л иймэрхүү явдал тохиолддог. Энэхүү шинэ гэнэтийн сэтгэгдлийн нөлөөн дор бидний хөдөлгөөн хөшүүн, бээрэнгэ, саа дайрсан мэт болчих бөгөөд нэлээд байзнасны дараа л энэ бүхэн нулимс гомдлоор сая тайлагдан, хамаг чөдөр тушаа алдуурчих шиг, амьсгалахад ч тавиусч, дотор онгойгоод ирдэг.Фердинанд ван Унгарын Иоанны бэлбэсэн эхнэртэй дайтаж байх үед болсон явдал. Буда орчмын нэгэн тулалдаанд хэн бүхнийг шагшуулан гайхалтай баатарлагаар тулалдаж байсан нэгэн морьтон хөсөр унахыг үзээд, германы жанжин Рейшах бусдын хамтаар тэр цэргийн араас ихэд харуусан халаглажээ. Тэгээд мөнөөхөн морьтон чухам хэн байсныг үзэхээр сониучирхан очиж, хуяг дуулгыг тайлуултал өөрийнх нь хүү байх нь тэр. Ойр тойрны нь бүх хүн уйлалдахад Рейшах л нэг үг дуугарсангүй, нулимс ч унагасангүй, нуруугаа цэхлэн зогсоод нас барсан хүүгээ цоо ширтжээ. Тэрээр уй гашуйдаа автаад амьгүй мэт хөшиж,муужран унах хүртлээ ийн зогссоор л байжээ......

Гал халуун хүсэл тэмүүлэлд автах мөчдөө бид шаналал гунигаа илэрхийлэх чадваргүй болдог. Сэтгэл маань гүнзгий санааширалд автаж, харин бие мах бодь маань хайр дурлалд тэмүүлж байдаг.Эндээс л дурлалт хүмүүст тохиолддог цагаа олоогүй гэнэтийн сандрал төрөн гардаг бөгөөд маш ихээр хүсч тачаадсаны улмаас хамгийн амттай мөчид илрэн гардаг хүйтэн хөндий байдал ч ийм л шалтгаантай юм. Дур хүсэлд цэгнэж сонжих, бодож эргэцүүлэх зай гарч байгаа л бол тэр маш хүчтэй ассан тэмүүлэл яавч биш билээ..... Ромчуудыг Ханнибал толгой дараалан хядсан аймшигт тулалдаанаас эсэн мэнд буцан ирсэн хүүгээ харуут гэнэтийн баяр хөөртөө автаад амь тавьсан Ром эмэгтэйн тухай яриа бий. Мөн Софокл, дарангуйлагч Дионисий нар хэт их баярласандаа болоод нас барсан гэдэг. Сенатаас өөрт нь өндөр дээд хэргэм хүртээсэн тухай мэдээ бүхий захидлыг уншаад догдолсоны улмаас Корсик арлыг байлдан дагуулсан, Ромын консул Тальвагийн зүрх зогссон юм.

Энэ бүхнийг үл тоочин, манай цаг үед хамрагдах жишээг хайя л даа. X Пап Лев л гэхэд удтал хүсч явсан нь ёсоор болж Милан эзлэгдсэнийг сонсоод баярласандаа солио тусч, төдөлгүй нас барсан билээ.Хүний өчүүхэн дорой шинжийг гэрчлэх илүү сонирхолтой нэгэн тохиолдлыг эртний сударт тэмдэглэжээ. Ном хаялцах үеэр маргалдагч талынхаа үгийг няцааж чадалгүй, шавь нарынхаа нүдэн дээр мад тавиулсандаа ичээд гүн ухаантан Диодор Диалектик амьсгаа хураасан гэдэг.Би бол ямарваа адгуу хүсэлд тэгтлээ гүн автдаггүй. Намайг тэгтэл улайруулах амаргүй л дээ. Төрөлхөөсөө би ийм араншинтай, түүн дээр бас байнга бодож эргэцүүлж явахыг илүүд үздэгийнхээ ачаар, өдөр өнгөрөх тусам улам хатуужсаар л байна
Ямар ном  унших вэ гэж үү ?Монтэнийг  л  унш. Тэгэхдээ огтхон ч  яаралгуй ,анхааралтай  уншаарай...  Хүн төрөлхтөний  хамгийн аугаа сод  ухаантан  мэргэдийн санаа бодлоор сэлбэгдсэн ,тийм баялаг оюуны ертөнцийг дотроо бий болгож амьдрах  хэрэгтэй... Үүний тулд давын өмнө Монтэнийг  уншихыг би  зөвлөж байна.Эхнээс нь дуустал  унш.Уншиж дуусмагцаа ахиад эхэл. Ахиад эхнээс нь  унш!  Гюстав ФЛОБЕ